НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү нууцлалын бодлого нь "Чандмань технологи" ХХК-ын хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн бүртгэн авах, хадгалахыг зохицуулсан баримт бичиг юм. Бамбуулай аппликейшн-д бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн нууцлалыг энэхүү баримт бичигт зааснаар хадгалж, хамгаална. Компани нь энэхүү нууцлалын бодлогод тусгаснаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Үйлчилгээг авч байгаа бол хэрэглэгчийн уг нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэглэгч гэдэг нь Бамбуулай аппликейшнд өөрийн бүртгэлийг үүсгэн аппликейшн ашиглаж буй хувь хүнийг хэлнэ.

НЭГ. АППЛИКЭЙШНЫ ТУХАЙ

1. Бамбуулай хүүхдийн аппликейшн нь 2-10 насны хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн багц, багц бүрийн ЗУРГААН шатлалт даалгаварыг хүүхэд бачууддаа зориулан Блүүмийн шинэчилсэн таксономд үндэслэн хүргэж байна. Зургаан түвшинт Блүүмийн Таксономын даалгаврууд нь дараах циклийн дагууу хүүхдүүдийн танин мэдэх чадварт тохирсон байна:

Бамбуулай хүүхдийн аппликэйшн ЦЭЦЭРЛЭГ болон БАГА АНГИ гэсэн хоёр багцтай: Бага анги багц дотор:

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

Хэрэглэгч нэвтрэхдээ 16 болон түүнээс дээш насны хэрэглэгчид бүртгүүлэх хүсэлт өгөх эрхтэй. Түүнээс бага насны хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авч бүртгүүлэх хэрэгтэй. Хуурамч бүртгэлээр хүсэлт өгсөн тохиолдолд хариуцлагыг эцэг эх , асран хамгаалагч нар бүрэн хүлээнэ. Хувийн мэдээллийг үүсгэх, мэдээлэл боловсруулах, ашиглахдаа хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална. Хэрэглэгчийн бүртгэл дараах байдлаар үүснэ:

ГУРАВ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан ажилладаг.
Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хандаж буй холбогдох ажилтнууд нь хувийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

ДӨРӨВ. ХОЛБОО БАРИХ

Хувийн мэдээлэл, түүний аюулгүй байлтай холбоотой тодруулах зүйл байвал bambulaapp@gmail.com цахим хаяг болон (+976) 90661144 дугаарт утсаар харилцах, холбоо барих боломжтой.